Олон улсын шүүгчдийн сургалт Монгол улсад зохион байгуулагдана

Дэлхийн усан спортын холбоо (World Aquatics) нь тивийн болон үндэсний гишүүн байгууллагуудынхаа тусламжтай усан спортыг сурталчилж, анхан шатнаас эхлээд элит тамирчдыг бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хувь хүний хөгжилд ч маш их ач холбогдол өгч ажилладаг.

Үүнээс гадна дасгалжуулагч, шүүгчдийн мэргэшлийг дээшлүүлэх нь усан спортын хөгжлийг урагшлуулаад зогсохгүй тамирчид болон бусад оролцогч талуудын аюулгүй байдал, шударга өрсөлдөөнийг хангадаг.

Энхүү зорилгын хүрээнд Дэлхийн усан спортын холбоо буюу World Aquatics нь Шүүгчийн 1-р түвшний сургалтаа 2024 оны 05 сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус сургалтанд Монгол болон дэлхийн бусад улсуудаас ирсэн 30 хүн шүүгч хамрагдаж мэрэгжил, ур чадвараа сайжруулах боломжтой болж байна.

Тус сургалтанд хамрагдаж Монголын усан спорт сонирхогчдын холбооны үйл ажиллагаа болон усан спортыг Монгол улсдаа илүү өндөр түвшинд хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа хүмүүсийг урьж байна.

Бүртгэлийн холбоос https://forms.gle/JT58muYBxzqV31cp6