2024 оны 04 сарын 06-11 өдрүүдэд зохион байгуулагдсан Тайландын усанд сэлэлтийн Өсвөр үе-Залуучуудын УАШТ-нд Монгол улсын баг 4 тамирчны бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо. Монголын багийн гаргасан амжилт зөвхөн биднийг бус, Тайландын үзэгчдийн ч гол гайхшруулж чадлаа. Тамирчдынхаа гаргасан амжилтыг дурдвал:
ОУХМастер Батбаярын Энххүслэн улсаа төлөөлөн амжилттай оролцож 5 -н зай төрөлд Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоож 3 -н зай төрөлд АЛТАН МЕДАЛЬ, 1 зай төрөлд МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн бахдам сайхан амжилтуудыг үзүүллээ.
ОУХМастер Батбаярын Энхтамир улсаа төлөөлөн амжилттай оролцож 7 -н зай төрөлд Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоож 2 зай төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн бахдам сайхан амжилтуудыг үзүүллээ.
Спортын Мастер – Э.Энхмэнд 50м мэлхий сэлэлтээр финалын гараанд 30.82 цагийн амжилтыг үзүүлж 15-16 насны ангилалд хүрэл медаль , 200м мэлхий сэлэлтээр финалын гараанд 2:26.32 амжилтыг үзүүлж хүрэл медаль хүртлээ.
Thailand Age Group Swimming Championships (50M) тэмцээнд Өсвөрийн тамирчин Ч. Мөнх-Алдар 11-12 насны ангилалд өрсөлдөж өөрийн хувийн амжилтуудыг ахиулан ирээдүйтэй тамирчин гэдгээ батлан харууллаа.