Олон улсын шүүгчдийн сургалт эхэллээ

2024 оны 05 сарын 23-25-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Олон улсын усан спортын холбоо (World Aquatics)-ны Олон улсын шүүгчдийн 1 дүгээр түвшний сургалт эхэллээ.
Энэхүү сургалтанд Монгол улсыг төлөөлөн нийт 28 оролцогч сонгогдсон бөгөөд БНСУ-аас 1 оролцогч оролцохоор хүрэлцэн ирсэн байна.
Сургалтыг Дэлхийн усан спортын холбооны сургагч багш Vadim Akhmadiev удирдан явуулж байна.