2024 оны Мастерсын УАШТ өндөрлөлөө

Монголын усан спорт сонирхогчдын холбооны усанд сэлэлтийн Мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 06 сарын 08-09-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнийг Өвөрхангай аймгийн Усан спорт сургалтын төв болон Усанд сэлэлтийн Мастерсын холбоо хамтран зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн Усан спорт сургалтын төв нь 2020 онд баригдсан бөгөөд анх удаа Улсын чанартай томоохон тэмцээнийг хүлээж авсан бөгөөд энэ Монголын усан спорт сонирхогчдын холбоо ч хөдөө орон нутгийн гишүүн байгуулагуудынхаа үйл ажиллагааг дэмжих талаар анхааран ажиллаж байгаагийн нэг илрэл юм

Тус тэмцээнд нийт 13 клуб байгууллагын 119 тамирчин 9 насны ангилалд 11 төрөл зайд өрсөлдлөө.

Тэмцээний нийлбэр дүнгээр Remax swimming club-ын баг тамирчид 71 алт, 36 мөнгө, 44 хүрэл медаль хүртэж  1-р байр

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Спорт цогцолборын “Хангарьд” клубын баг тамирчид 45 алт, 25 мөнгө, 8 Хүрэл медалиар Хоёрдугаар байр

Энканто спорт кмплексын дэргэдэх “Энканто” клуб клубын баг тамирчид 24 алт, 11 мөнгө, 11 Хүрэл медалиар Гуравдугаар байр эзэллээ.

2025 оны Мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнийг мөн орон нутгийн бассейныхаа үйл ажиллагааг дэмжих зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Усан спорт сургалтын төвд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.