Дасгалжуулагчдын сургалт эхэллээ

Монголын Үндэсний Олимпийн хороо, Дэлхийн усан спортын холбоо (World Aquatics) болон Олон улсын Олимпийн хорооны Olympic Solidarity хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэн зохион байгуулж байгаа Монголын усан спорт сонирхогчдын холбооны Дасгалжуулагчдын сургалт 2024 оны 06 сарын 23-30 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Энэхүү сургалтыг Дэлхийн усан спортын холбооны сургагч багш Can Onsoy удирдан явуулах бөгөөд танхимын сургалт болон бассейны дадлага гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулна.
Сургалтанд орон нутгийн бүх усан спорт сургалтын төвүүд болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Холбооны гишүүн клубуудын 30 дасгалжуулагч хамрагдаж байна.
Сургалтын үйл ажиллагааны нээлтэнд МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч О.Одбаяр оролцож үг хэллээ. Нийт дасгалжуулагч нартаа амжилт хүсье.