Монголын усчид “Парис-2024” Олимпийн наадамд амжилттай оролцлоо

“Парис-2024” 33 дахь зуны спортын Олимпийн наадамд Монгол улсын усанд сэлэлтийн спортын баг тамирчин Б.Энххүслэн, Б.Энхтамир, дасгалжуулагч О.Баттулга, ЕНБД М.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо.  7 сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн 200м Өврөөр даллах сэлэлтийн төрөлд Б.Энххүслэн 1:59.94 цагийн амжилтаар Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож 18 дугаар байранд эрэмблэгдсэн бол 7 сарын 30-ны өдөр Б.Энхтамир 100м Өврөөр даллах сэлэлтинй төрөлд 50.81 сек цагийн амжилтаар мөн Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тамирчдын маань үзүүлсэн амжилт усанд сэлэлтийн спортыг дахин шинэ шатанд гаргах томоохон алхам байсан нь дамжиггүй юм. Олимпийн наадамд оролцохоос гадна Go MonGolia хөтөлбөрийн хүрээнд Парис хотод үйл ажиллагаагаа саяхан эхэлсэн Mongolia House-д зочилж, Парис хотын иргэдэд Олимпийн наадмын нээлтийн хувцсаа өмсөн танилцууллаа. Монголын багийн нээлтийн ёслолд өмссөн хувцас Францчууд болон бусад улсын баг тамирчдын дунд яах аргагүй нэр хүнд сайтай, хүмүүс Монголын багийн хувцасны талаар маш сайн мэдээлэл авсан байгаа нь анзаарагдаж байлаа.

Дараа жилийн наадам даанч хол байна даа гэдэг шиг 4 жилийн дараа зохион байгуулагдах “Лос Анжелес-2028” Олимпийн наадам шинэ сорилт болон биднийг хүлээж байна. Нийт тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид,  усчиддаа спортын өндөр амжилт хүсье.