2024 оны 08 сарын 28-наас 09 сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Парис-2024 Паралимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд Усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун амжилттай оролцоод ирлээ.
Х. Номуун 50м өврөөр даллах сэлэлтийн төрөлд уралдаж 47.77 секундын амжилтаар 7 дугаар байр, 100м араар даллах сэлэлтийн төрөлд 1:55.58 минутын амжилтаар 6 дугаар байрт шалгарлаа. Тамирчныхаа цаашдын уралдаан тэмцээнд өндөр амжилт хүсэхийн ялдамд Монголын улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнагдсанд халуун баяр хүргэе.