2024 оны 09 сарын 05-ны өдөр хуралдсан Монголын усан спортын сонирхогчдын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар “Би сэлж сурлаа” үндэсний хөтөлбөрийн удирдамжийг баталлаа.
Манай холбооны гишүүн олон байгууллага клубууд энэхүү ажлыг бие даан олон жилийн турш хэрэгжүүлж ирснийг энэ удаа үндэсний хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтанд оруулан ажиллах юм.
2014 оны Дэлхийн эрүүл мэндийн байгуулага (WHO)-ын судалгаагаар жилд 372.000 хүн буюу Минут тутамд 1 хүн усанд живж энддэг бол Монгол улсад жилд дунджаар 80 орчим хүн усанд осолддог гэсэн мэдээ байдаг.
Сэлж сурах нь бүх насны хүмүүст шаардлагатай дасгал хөдөлгөөний хэрэгцээг хангахаас гадна, олон зуун амь насыг усанд живэх болон байгалийн гамшигт үзэгдлийн үед өөрсдийгөө авран хамгаалах боломжийг нь нэмэгдүүлдэг байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад усан спортын бүх төрлийг хөгжүүлэхэд олон улсын стандарт, шаардлагыг хангасан бассейныг бүтээн байгуулах ажилд олон нийт болон төрийн байгуулагуудын анхаарлыг хандуулан ажиллах юм.
Сэлж сурах нь хүний амьдралыг чанарыг сайжруулж, амралт чөлөөт цагаа эрсдэлгүй, тааламжтай өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлдэг.
Энхүү хөтөлбөрийг МУССХ-ны Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага хөтөлбөрийг ерөнхий удирдлагаар ханган ажиллах бөгөөд МУССХ-ны нийт гишүүн клуб, байгууллагууд хэрэгжүүлэх бөгөөд Удирдах зөвлөлийн дэргэдэх мэрэгжлийн зөвлөлүүд дэмжин оролцоно.