Тэмцээн: МУССХ-ны “Ерөнхийлөгчийн цом- 2025” усанд сэлэлтийн тэмцээн
Эхлэх, дуусах, он, сар, өдөр: 2025.11.06-2024.11.09
Он сар өдөр | Гараг | Цагийн хуваарь | |
7-12 нас | 13 + нас | ||
2025.11.06 | Пүрэв | 09:00 | 15:00 |
2025.11.07 | Баасан | 09:00 | 15:00 |
2025.11.08 | Бямба | 09:00 | 15:00 |
2025.11.09 | Ням | 09:00 | 15:00 |
Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн Биеийн тамир спортын хорооны бассейн
3.1 Насны бүлэг: 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17+ нас
3.2 Насны бүлгийг 2025 оны 12 сарын 31-ний өдрөөр тооцно
3.3 Тамирчид зөвхөн өөрийн насны бүлэгт өрсөлдөнө
3.4 Зохион байгуулагчид тамирчны бичиг баримтыг шаардаж, насны бүлгийг баталгаажуулан шалгах эрхтэй бөгөөд зөрчил гарсан тохиолдолд тэмцээнээс хасах арга хэмжээг авч, Ёс зүйн зөвлөлд шилжүүлэн хариуцлага тооцуулна.
Насны бүлэг | Төрсөн он |
7-8 | 2018-2017 |
9-10 | 2016-2015 |
11-12 | 2014-2013 |
13-14 | 2012-2011 |
15-16 | 2010-2009 |
17+ | 2008 – өмнө |
МУССХ-ны 2025 оны гишүүнчлэлийн татвараа төлсөн байх:
Тэмцээний бүртгэлийн хураамжийг төлсөн байх
Бүртгэлийн маягтыг: www.mongoliaaquatics.mn сайтын <Тэмцээний хуваарь> цэснээс <МУССХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн>-ийг сонгож ороод, <Протокол татах> гэсэн хэсгээс татан авна. secretariat@mongoliaaquatics.mn мэйл рүү тогтоосон хугацаанаас өмнө мэдүүлгийн маягтыг латин үсэг ашиглан үнэн зөв бөглөж илгээнэ.