Говийн усчид гайхалтай амжилт гаргалаа
2025 оны 04 сарын 18-21 өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан Dubai International Aquatics Championships усанд сэлэлтийн тэмцээнд Говьсүмбэр аймгийн Говийн усчид клубын өсвөрийн тамирчид амжилт дүүрэн оролцлоо.
40 улсын 90 гаруй клубын 1500 өсвөрийн тамирчид оролцсон энэхүү тэмцээнээс Энхтөрийн Энхтөгс 4 Алтан медаль, 4 Мөнгөн медаль хүртэж насны ангилалдаа шилдэг тамирчнаар шалгарлаа.
Өсвөрийн тамирчин Сонинбаярын Оргилбаяр 50м Өврөөр даллах сэлэлтийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн бол тамирчин Батмөнхийн Өрнөх 200м Мэлхий сэлэлти йн төрөлд Хүрэл медаль хүртсэн байна.
Багийн нэгдсэн дүнгээр Говийн усчид клуб 15 дугаар байранд шалгарсан гайхалтай амжилтыг гаргалаа. Өсвөрийн тамирчдадаа болон дасгалжуулагч Б. Батмөнх, Г.Чинзориг нартаа баяр хүргэж, амжилт хүсье.