Сэлэм загас клубын тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдана
КЛУБУУДЫН ЦОМЫН ТЭМЦЭЭН (СЭЛЭМ ЗАГАС КЛУБ)
Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооны гишүүн “Сэлэм загас” клубын нэрэмжит усан сэлэлтийн тэмцээн 2025 оны 06 сарын 13-наас 06 сарын 16-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Биеийн тамир спортын газрын бассейнд зохион байгуулагдана.
• МУССХ-ны гишүүн “Сэлэм загас” клубын нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээн нь “МУССХ-ны Тэмцээний дүрэм”-ийн дагуу явагдана.
• Тэмцээнийг ганцаарчилсан төрлөөр зохион байгуулна.
• Насны ангилал : 7 нас, 8 нас, 9 нас, 10 нас, 11 нас, 12 нас, 13 нас, 14 нас, 15 нас, 16 нас, 17 нас, 18 нас, 19 +
• Насны бүлгийг 2025 оны 12 сарын 31-ний өдрөөр тооцно.
• Тамирчид зөвхөн өөрийн насны бүлэгт өрсөлдөнө.