Өсвөрийн усанд сэлэгчид амжилт дүүрэн тэмцээндээ оролцлоо

Тайландын Бангкок хотод зохион байгуулагдсан “AOSI short course swimming championships 2025” тэмцээнд Монголын Өсвөрийн баг тамирчид амжилт дүүрэн оролцлоо.
Тус тэмцээнд 14 улсын 67 багийн 1000 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.


Монголын өсвөрийн усанд сэлэлтийн баг тамирчид 8 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 14-р байрт орсон байна. Усанд сэлэлтийн спортын ирээдүй болсон Өсвөрийн тамирчдадаа баяр хүргэж, улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.