“Баруун-урт 2026” усанд сэлэлтийн Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 06 сарын 19-21-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-урт хотын “Усан спорт сургалтын төв”-ийн бассейнд зохион байгуулагдана.
Тус тэмцээнийг анх удаа өсвөр үеийн насны ангилалаар зохион байгуулж байгаа бөгөөд 7-12 насны тамирчид оролцох боломжтой.
1. ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Тэмцээн: МУССХ-ны “Өсвөр үеийн УАШТ-2026” усанд сэлэлтийн тэмцээн
Эхлэх, дуусах, он, сар, өдөр: 2026.06.19-2026.06.21
Байршил: Сүхбаатар аймаг, Баруун-урт хот, Усан спорт сургалтын төвийн бассейн
2. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
2.1. МУССХ-ны “Өсвөр үеийн УАШТ-2026” усанд сэлэлтийн тэмцээн нь “МУССХ-ны
Тэмцээний дүрэм”-ийн дагуу явагдана.
2.2. Тэмцээнийг ганцаарчилсан болон багийн буухиа төрлөөр зохион байгуулна. Буухиа
уралдааны зай төрөл тус бүрт 1 клубээс 1 буухиа баг л оролцох эрхтэй.
3. НАСНЫ АНГИЛАЛ
3.1 Насны бүлэг: 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас
3.2 Насны бүлгийг 2026 оны 12 сарын 31-ний өдрөөр тооцно
3.3 Тамирчид зөвхөн өөрийн насны бүлэгт өрсөлдөнө
3.4 Зохион байгуулагчид тамирчны бичиг баримтыг шаардаж, насны бүлгийг баталгаажуулан
шалгах эрхтэй бөгөөд зөрчил гарсан тохиолдолд тэмцээнээс хасах арга хэмжээг авч, Ёс зүйн
зөвлөлд шилжүүлэн хариуцлага тооцуулна.