Азийн усан спортын холбооны 2026 оны тэмцээний хуваарь

Asia Aquatics буюу Азийн Усан Спортын Холбооны 2026 онд зохион байгуулах тэмцээний хуваарь гарсан байна.
2026 оны 3 сарын 09-15-ны өдрүүдэд Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотод Усны поло (Water polo)-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

2026 оны 6 сарын 13-15-ны өдрүүдэд Индонез улсын Бали арал дээр Задгай усанд сэлэлт (Open water)- ийн Азийн аварга шалгаруулах тэмцээн
2026 оны 7 сарын 17-25-ны өдрүүдэд Усан спортын Азийн залуучуудын 12 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын нийслэо Бангкок хотод зохион байгуулагдана.


Монголын усан спорт сонирхогчдын холбооны залуучуудын баг 2024 онд Филипин улсын New Clark хотноо зохион байгуулагдсан Азийн Залуучуудын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнээс 2 Хүрэл медаль хүртэж байсан билээ.