Монголын Усан Спорт Сонирхогчдын холбоо болон “Шунхлай” групп”-ийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханд Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Түүний ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн түүхэн цаг үед хувийн хэвшлийн тэргүүлэх компанийг үүсгэн байгуулж, амжилттай хөгжүүлэн удирдсан, мөн Монгол Улсад спортын олон төрлийг хөгжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж энэхүү эрхэм хүндтэй шагналаар шагнасан юм.
Пүрэвийн Батсайхан таны ирэх он жилүүдэд хийж бүтээхээр төлөвлөж байгаа ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны хамт олон