Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо (МУССХ) НҮТТБ-ын Удирдах зөвлөлийн 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрээр Холбооны ээлжит Их хурлыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Тус ээлжит Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Үүнд:
– МУССХ-ны 2022–2026 оны үйл ажиллагааны тайлан;
– 2022–2026 оны санхүүгийн тайлан;
– МУССХ-ны дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах;
– МУССХ-ны 2026–2032 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
– МУССХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль.
МУССХ-ны Сонгуулийн хараат бус комисс нь сонгуульд нэр дэвшигчдийн анкет болон холбогдох материалыг 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.
МУССХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвших сонирхолтой иргэд доорх маягтыг бүрэн бөглөж, secretariat@mongoliaaquatics.mn цахим шуудангаар дээрх хугацаанд багтаан ирүүлнэ үү.
Маягтыг доорхи холбоосоор татаж авна уу.
https://mongoliaaquatics.mn/wp-content/uploads/2026/09/%D0%9D%D1%8D%D1%80-%D0%B4%D1%8D%D0%B2%D1%88%D0%B8%D0%B3%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B0%D0%BD%D0%BA%D0%B5%D1%82-%D0%9C%D0%A3%D0%A1%D0%A1%D0%A5-1.pdf
МУССХ-ны СОНГУУЛИЙН ХАРААТ БУС КОМИСС