“Д. Баяраагийн цом-2026” усанд сэлэлтийн тэмцээн

  1. ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

МУССХ-ны гишүүн “SS Swimming Club” нь Монголын усан спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын усан спортын анхдагч, ЗХУ-д усан спортын дасгалжуулагч мэргэжлээр төгссөн Монголын анхны мэргэжилтэн, усан спортын зүтгэлтэн Довдонгийн Баяраа агсаны гэгээн дурсгалыг хүндэтгэн, түүний үйл хэрэг,  усан спортод оруулсан хувь нэмрийг залуу үеийн тамирчдад таниулах зорилгоор “D.BAYARAA CUP 2026” усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээний өдөр: 2026 оны 10-р сарын 03-04-ний өдөр

Он сар өдөр Гараг Бие халаалт Эхлэх цаг Завсарлага Дуусах цаг
2026.10.03 Бямба 06:30– 08:45 09:00 13:00-14:00 20:00
2026.10.04 Ням 06:30– 08:45 09:00 13:00-14:00 20:00

 

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 34-р хороо, Спорт цогцолборын усан бассейн

Усан бассейнтай холбогдох утас: 77171167

 

  1. НАСНЫ АНГИЛАЛ
    • Насны бүлгийг 2026 оны 12 сарын 31-ний өдрөөр тооцно. /Тамирчид зөвхөн өөрийн насны бүлэгт өрсөлдөнө/.
    • Насны бүлэг: 6 нас, 7 нас , 8 нас, 9 нас, 10 нас, 11 нас, 12 нас, 13 нас, 14 нас, 15 нас, 16 нас, 17 нас, 18 +нас
    • Зохион байгуулагчид тамирчны бичиг баримтыг шаардаж, насны бүлгийг баталгаажуулан шалгах эрхтэй бөгөөд зөрчил гарсан тохиолдолд тэмцээнээс хасах арга хэмжээг авч, Ёс зүйн зөвлөлд шилжүүлэн хариуцлага тооцуулна.

 

Насны ангилал

№ Нас Төрсөн өн
1 18 +нас 2008 болон түүнээс дээш
2 17 нас 2009
3 16 нас 2010
4 15 нас 2011
5 14 нас 2012
6 13 нас 2013
7 12 нас 2014
8 11 нас 2015
9 10 нас 2016
10 9 нас 2017
11 8 нас 2018
12 7 нас 2019
13 6 нас 2020

 

  1. ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ

Тэмцээнийг ганцаарчилсан  болон буухиа төрлөөр зохион байгуулна. Буухианд нэг клубээс нэг баг оролцоно.

ЗАЙ ТӨРӨЛ НАСНЫ АНГИЛАЛ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
6

нас

7

нас

8

нас

9

нас

10 нас 11 нас 12 нас 13 нас 14 нас 15 нас 16 нас 17 нас 18 + нас
25м Өвөр + + + + + + + + + + + + +
50м Өвөр + + + + + + + + + + + +
25м Ар + + + + + + + + + + + + +
50м Ар + + + + + + + + + + + +
25м Мэлхий + + + + + + + + + + + + +
50м Мэлхий + + + + + + + + + + + +
25м Далайн гахай + + + + + + + + + + + + +
50м Далайн гахай + + + + + + + + + + + +
Буухиа өвөр 4×50м U9 U 10-12 U 13-15 U 16+