Мягмаржав Энхбаатар

  Ерөнхий Нарийн Бичгийн

                    Дарга

 

 

МУССХ-ны Дүрэм”-ийн холбогдох заалт

 

Ерөнхий Нарийн Бичгийн Дарга:

12.12. Ерөнхий нарийн бичгийн дарга нь дээд боловсролтой, усан спортыг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, мэргэшсэн, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвар, туршлагатай Монгол Улсын иргэн байна.

12.13. Ерөнхий нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Удирдах зөвлөлийн хурлаар сонгож, чөлөөлөх бөгөөд орон тооны байна.

12.14. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ерөнхийлөгчтэй гэрээ байгуулах ба гэрээгээрталуудын эрх, үүрэг, ажлын чиг үүрэг, захиран зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ болон бусад асуудлыг зохицуулна.

12.15. Ерөнхий нарийн бичгийн даргын эрх үүрэг:

12.15.1. Их хурал, Удирдах Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Удирдах зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, Удирдах зөвлөлд ажлаа тайлагнах, санал оруулах,
12.15.2. Их хурал, УЗ-ийн хурал бусад зөвлөлүүдийн хурлыг зохион байгуулах, хурлын тэмдэглэл хөтлөх, хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, гишүүдийг мэдээллээр хангах,
12.15.3. Дасгалжуулагч, тамирчинтай гэрээ, хэлцэл хийх,
12.15.4. Холбооны үйл ажиллагааны харилцааг зохицуулах, уралдаан тэмцээн зохион байгуулах дүрэм журам, Жилийн ажлын болон спорт, тэмцээний календарчилсан төлөвлөгөө, төсөв,орон тоо, бодлогын чанартай бичиг баримтыг боловсруулан бэлтгэж, Удирдах зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх
12.15.5. Удирдах зөвлөлийн дэргэдэх зөвлөл, багийг өдөр тутмын удирдлагаар хангаж, хамтран ажиллах, тэдний асуудлыг холбогдох хүмүүст танилцуулж шийдвэрлүүлэх,
12.15.6. Холбооны үйл ажиллагаа, усан спортын уралдаан тэмцээнийг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил тод сурталчлах,
12.15.7. Гадаад харилцааг өргөжүүлэх үйл ажиллагааг бодитой явуулах,
12.15.8. Холбооны тэмдэг, туг далбаа, бичиг баримт, бусад зүйлсийг үйл ажиллагаанд ашиглах, хадгалах, хамгаалах, архивлах, өмч хөрөнгийг бүртгэн хяналт тавих,
12.15.9. Жилийн эцсийн ажлын болон санхүүгийн тайлан тэнцлийг гаргуулж, Удирдах зөвлөлийн хуралд оруулах
12.15.10. Гадаад, дотоодод зохион байгуулагдах тэмцээнийг хариуцаж ажиллах