“Ерөнхийлөгчийн цом-2026” усанд сэлэлтийн тэмцээн

1. ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Тэмцээн: МУССХ-ны “Ерөнхийлөгчийн цом- 2026” усанд сэлэлтийн тэмцээн
Эхлэх, дуусах, он, сар, өдөр: 2026.11.19-2026.11.22

Он сар өдөр Гараг Цагийн хуваарь
7-12 нас 7-12 нас
2026.11.19 Пүрэв 09:00 15:00
2026.11.20 Баасан 09:00 15:00
13 + нас 13 + нас
2026.11.21 Бямба 09:00 15:00
2026.11.22 Ням 09:00 15:00
Байршил: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолбор

2. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
2.1. МУССХ-ны “Ерөнхийлөгчийн цом- 2026” усанд сэлэлтийн тэмцээний 7-12 насны ангилалд Холбооны насны бүлгийн шалгуур B цагийн үзүүлэлтийг аль нэг төрөл зайд биелүүлсэн тамирчин оролцоно.
2.2. Шалгуур цагийн болзлыг Холбооны болон Гишүүн клубын нэрэмжит аль ч тэмцээн дээр биелүүлсэн байж болно.
2.3. “МУССХ-ны Тэмцээний дүрэм”-ийн дагуу явагдана.
2.4. Тэмцээнийг ганцаарчилсан төрлөөр зохион байгуулна.

3. НАСНЫ АНГИЛАЛ
3.1 Насны бүлэг: 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17+ нас
3.2 Насны бүлгийг 2026 оны 12 сарын 31-ний өдрөөр тооцно
3.3 Тамирчид зөвхөн өөрийн насны бүлэгт өрсөлдөнө
3.4 Зохион байгуулагчид тамирчны бичиг баримтыг шаардаж, насны бүлгийг баталгаажуулан шалгах эрхтэй бөгөөд зөрчил гарсан тохиолдолд тэмцээнээс хасах арга хэмжээг авч, Ёс зүйн зөвлөлд шилжүүлэн хариуцлага тооцуулна.
Насны бүлэг Төрсөн он
7-8 2019-2018
9-10 2017-2016
11-12 2015-2014
13-14 2013-2012
15-16 2011-2010
17+ 2009 – ӨМНӨ