Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам

  1. Тэмцээний мэдээлэл

Тэмцээн: “Монголын Хүүхдийн спортын зуны VIII наадам”-ын усанд сэлэлтийн тэмцээн

Эхлэх он, сар, өдөр:  2025 оны 05 сарын 30 өдөр

Дуусах он, сар, өдөр: 2025 оны 06 сарын 01 өдөр

Он сар өдөр Гараг Цагийн хуваарь
Финал Финал
2025/ 05 / 30 өдөр Баасан 09:00 18:00
2025/ 05 /31  өдөр Бямба 09:00 18:00
2025/ 06 /01 өдөр Ням 09:00 18:00

Байршил:

  1. Ерөнхий мэдээлэл
    • “Монголын Хүүхдийн спортын зуны VIII наадам”-ын усанд сэлэлтийн тэмцээн нь “МУССХ-ны Тэмцээний дүрэм”-ийн дагуу явагдана.
    • Тэмцээнийг ганцаарчилсан болон буухиа төрлөөр зохион байгуулна.

 

  1. НАСНЫ АНГИЛАЛ

3.1   Насны бүлэг: 15-17 нас

3.2   Насны бүлгийг 2025 оны 12 сарын 31-ний өдрөөр тооцно

3.3   Тамирчид зөвхөн өөрийн насны бүлэгт өрсөлдөнө

3.4  Зохион байгуулагчид тамирчны бичиг баримтыг шаардаж, насны бүлгийг баталгаажуулан шалгах эрхтэй бөгөөд зөрчил гарсан тохиолдолд тэмцээнээс хасах арга хэмжээг авч, Ёс зүйн зөвлөлд шилжүүлэн хариуцлага тооцуулна.

Насны бүлэг Төрсөн он
15-17 2008-2010
  1. ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ
    • Тэмцээний бүртгэлийг аймаг, дүүргийн Биеийн тамир спортын хороогоор дамжуулан хийнэ. Тамирчдын оролцох зай төрлийн мэдүүлэг 2025 оны 05 сарын 23-ны 23:59 цагт хаагдана.
    • Харьяа аймаг дүүргийн урьдчилсан шатны шалгаруулалтад оролцож эрхээавсан, оролцох зай төрлийн мэдүүлгээ тогтоосон хугацаанд гаргасан бүх тамирчид тэмцээнд оролцох эрхтэй.
    • Техникийн зөвөлгөөнд бүх багийн ахлагчид оролцох үүрэгтэй. Хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй ахлагчид 100’000 төгрөгийн торгууль ноогдуулна.
    • Тэмцээнд оролцогчдын гарааны дараалал, хуваарийг тэмцээн эхлэхээс 5 хоногийн өмнө нийтэлнэ.
    • Багийн ахлагч нар гарааны хуваарь гарсны дараа өөрийн багийн тамирчдын бүртгэлийг нягтлан шалгаж, ямар нэг алдаа гарсан байвал яаралтай зохион байгуулагчдад мэдэгдэх үүрэгтэй.
    • Тамирчид тэмцээнд оролцохын өмнө хувийн аюулгүй байдал, хариуцлагын журам, заавартай танилцаж гарын үсэг зурснаар тэмцээнд оролцох эрх эцсийн байдлаар нээгдэнэ /12 дугаар хуудас, хэвлэж гарын үсэг зурах /. Багийн ахлагчид эх хувийг хураан авсан байна.
    • Тэмцээнд оролцогч хүүхэд нэг бүрийг эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулсан байна.