Сэлэм загас клубын нэрэмжит тэмцээн

1. ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Тэмцээн: МУССХ-ны гишүүн “Сэлэм загас” Усан спортын клубын нэрэмжит усанд
сэлэлтийн тэмцээн
Эхлэх, дуусах, он, сар, өдөр: 2026.05.29 – 2026.06.01
Он сар өдөр Гараг Цагийн хуваарь
13-18 нас, 19 + 7-12 нас
2026.05.29 Баасан 09:00 15:00
2026.05.30 Бямба 09:00 15:00
2026.05.31 Ням 09:00 15:00
2026.06.01 Даваа 09:00 15:00

2. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
2.1.МУССХ-ны гишүүн “Сэлэм загас” Усанд сэлэлтийн клубын нэрэмжит усанд
сэлэлтийн тэмцээн нь “МУССХ-ны Тэмцээний дүрэм”-ийн дагуу явагдана.
2.2.Тэмцээнийг ганцаарчилсан төрлөөр зохион байгуулна.
2.3.Тэмцээнд оролцогч тамирчдыг саналын дагуу ОУ-ын Найрамдал цогцолборт 1
дүгээр ээлжээр бүртгэх бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 28-ны өглөө нэгдсэн
байдлаар Номин Драгон төв дээрээс Автобусаар үйлчилнэ. Мөн 2026 оны 6 сарын
2-ны өглөө Номин Драгон төв дээр үдэн гаргана.
2.4.ОУ-ын Найрамдал цогцолбор дээр байрлаж байгаа тамирчид 5 дугаар сарын 28
ны өдрөөс 6 дугаар сарын 1 ны өдрийг дуустал тэмцээний бие халаалт болон
тэмцээний хөтөлбөрийн дагуу автобусаар үйлчилнэ.
2.5.Тамирчид ОУ-ын Найрамдал цогцолборийн дотоод дүрэм журмын чандлан сахих
ба тэмцээн болон бие халаалтын үед тэмцээний удирдамжын дагуу явагдана.
2.6.ОУ-ын Найрамдал цогцолборийн нийт суудлын 500-600 ба Олон улсын тамирчид
болон Орон нутгийн тамирчдыг тэргүүн эгнээн байршуулна. Үлдсэн суудлын
тоог хамгийн түрүүнд бүртгүүлсэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг
багуудад олгоно. Багууд байршуулах тамирчдын тоо түүнтэй тэнцэх төлбөрөөр
суудал баталгаажуулна.

3. НАСНЫ АНГИЛАЛ
3.1. Насны бүлэг: 7 нас, 8 нас, 9 нас, 10 нас, 11 нас, 12 нас, 13 нас, 14 нас, 15 нас, 16
нас, 17 нас, 18 нас, 19+
3.2. Насны бүлгийг 2026 оны 12 сарын 31-ний өдрөөр тооцно.
3.3.Тамирчид зөвхөн өөрийн насны бүлэгт өрсөлдөнө.
3.4.Зохион байгуулагчид тамирчны бичиг баримтыг шаардаж, насны бүлгийг
баталгаажуулан шалгах эрхтэй бөгөөд зөрчил гарсан тохиолдолд тэмцээнээс
хасах арга хэмжээг авч, Ёс зүйн зөвлөлд шилжүүлэн хариуцлага тооцуулна.
Насны бүлэг Төрсөн он
7 нас 2019 он
8 нас 2018 он
9 нас 2017 он
10 нас 2016 он
11 нас 2015 он
12 нас 2014 он
Насны бүлэг Төрсөн он
13 нас 2013 он
14 нас 2012 он
15 нас 2011 он
16 нас 2010 он
17 нас 2009 он
18 нас 2008 он
19+ 2007 он –