НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ
“ХАНГАРДИ” СПОРТ НААДМЫН УСАНД
СЭЛЭЛТИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН
Нэг.Зорилго
1.1.Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойн хүрээнд, Нийслэлийн өсвөр үе, залуучууд, насан хүрэгчдийг усан спортоор хичээллэхэд идэвх сонирхлыг дэмжих, иргэдийг спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, биеийн дархлааг дэмжихэд тэмцээний зорилго оршино.
Хоёр.Тэмцээний зохион байгуулалт, хугацаа
2.1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Усан спорт сонирхочдын холбоо, Монголын мастерсийн усанд сэлэлтийн холбоотой хамтран зохион байгуулна.
2.2.“Хангарди” спорт наадмын усанд сэлэлтийн тэмцээнийг 2026 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын усан бассейнд зохион байгуулна.
Гурав.Ерөнхий мэдээлэл, насны ангилал
3.1.Усанд сэлэлтийн тэмцээн нь “МУССХ-ны тэмцээний дүрэм”-ийн дагуу явагдана.
3.2.Тэмцээнийг ур чадварын доорх ангилалд зохион байгуулна.
3.3.А ангилал (зэрэг цолтой тамирчид)
3.4.В ангилал (сонирхогч тамирчид)
3.5.С ангилал (эхлэн суралцагч буюу анх удаа тэмцээнд оролцож буй тамирчин) гэсэн ангилалд ганцаарчилсан болон багийн буухиа төрлөөр зохион байгуулна.
3.6.Ангилалд дэвшиж оролцож болно. Тамирчид нэг ангилалд оролцоно.
3.7.Багийн буухиа төрөлд ангилал хамаарахгүй оролцох боловч нэг буухиа багт 2-оос илүүгүй А ангилалын тамирчин оролцож болно.
3.8.Насны бүлэг: тус тэмцээнд 25-34 нас-(2001-1992 он), 35-44 нас-(1991-1982 он), 45-54 нас-(1981-1972 он), 55-64 нас-(1971-1962 он), 65+ нас-(1960 оноос өмнө) насны ангилалд нээлттэй оролцоно.
3.9.Буухиа тэмцээн өврөөр даллах, холимог сэлэлтээр зохион байгуулна. Буухиа насны бүлэг буюу багийн 4 гишүүний 2 эрэгтэй, 2 эмэгтэй тамирчин байна. Насны нийлбэр: 110-139 нас, 140-169 нас, 170-199 нас, 200+ нас
3.10.Насны бүлгийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тоох бөгөөд тамирчид зөвхөн өөрийн насны бүлэгт өрсөлдөнө.