МУССХ-ны Ерөнхийлөгч олимпийн багийг хүлээн авч уулзлаа

МУССХ-ны Ерөнхийлөгч П.Батсайхан “Парис-2024” зуны спортын Олимпийн наадамд оролцсон Монголын усанд сэлэлтийн багийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр баг тамирчдын Олимпийн наадамд оролцсон тайлан мэдээллийг сонсож, Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу мөнгөн урамшууллыг олгосон юм.

Эргэн сануулахад “Парис-2024” Олимпийн наадамд эгч дүү тамирчид болох ОУХМ Б.Энххүслэн, Б. Энхтамир нар дасгалжуулагч О.Баттулгын хамт оролцсон бол “Парис-2024” паралимпийн наадам тамирчин Х. Номуун нар амжилт дүүрэн оролцоод ирсэн билээ.  Тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.