2025 оны 2 дугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдсан “AOSI 2025” олон улсын тэмцээнд 18 орны 98 клубын 1195 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.
Тус тэмцээний нийлбэр дүнгээр Альфа-Орчлон клуб 4 дүгээр байр эзэлж түүхэн амжилтыг гаргалаа.
Мөн Монгол улсаа төлөөлөн оролцсон манай клубуудээс Gan swimming club-ийн тамирчин Ц.Минжин оролцон мөнгө, хүрэл
Ч.Мөнх-Алдар 3 Хүрэл
медаль хүртэж тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ
Төв бассейн Далайн Хаадууд клубын тамирчид Д. Сугармаа дасгалжуулагчийн удирдлага доор оролцож
Энхтайван овогтой Наранзаяа 1 мөнгөн медал (4×50м өвөр багийн буухиа сэлэлт)
1 Хүрэл медал (4×50м Холимог буухиа сэлэлт)
Гантулга овогтой Заяамандах 12 нас 50М мэлхий сэлэлтээр 8-р байранд шалгарлаа.
Говьсүмбэр аймгийн “Говийн усчид” клубын дасгалжуулагч Б.Батмөнх 7 тамирчины хамт оролцож:
Л.Чингүн-Мэлхий сэлэлт 50м Алт, 100м Мөнгө
М.Анар-Араар даллах сэлэлт 100м Хүрэл
Т.Номинжин- Мэлхий сэлэлт 50м Хүрэл, 100м Мөнгө
Э.Энхтөгс- Дэлфин сэлэлт 50м Алт, 100м Мөнгө, Мэлхий 50м Мөнгө, Өврөөр даллах сэлэлт 50м Хүрэл
Эрэгтэй баг-өврөөр даллах сэлэлт 4*50м-хүрэл, холимог сэлэлт 4*50м-мөнгө
Эмэгтэй баг-өврөөр даллах сэлэлт 4*50м -алт, 4*50 холимог алт
Эрэгтэй, эмэгтэй холимог баг- өврөөр даллах сэлэлт 4*50м -алт, 4*50 холимог алтан медаль тус тус хүртэж амжилт дүүрэн оролцлоо.
Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх Сэлэнгэ усан спорт сургалтын төвийн:”Silver fins”багийн
Д.Эрдэнэбаяр :4×50 өвөрт:”Хүрэл”медаль
А.Хулан:Мэлхий 50 м:”Хүрэл” медаль тус тус хүртлээ.
Хилэм клубын тамирчид маань хувийн амжилтуудаа ахиулахын сацуу
Отгонтамир 2 мөнгөн медаль, Малайз улсаас хүрэлцэн ирж оролцсон Ананд мөнгө хүрэл медалийн эзэд болцгоолоо!
Багануур дүүргийн усан спорт-боулингийн төвийн тамирчдаас
-Ариунболд овогтой Цэц-Оюу2 Алт (50м болон 100м Мэлхийсэлэлт), 1 Мөнгө (100м Эрвээхий сэлэлт), 1 Хүрэл (50м Эрвээхий сэлэлт)
-Лхагвадэмбэрэл овогтой Ананд 1 Хүрэл (4 х 50м Холимог буухиа сэлэлт)
-Батжаргал овогтой Тэмүүлэн 1 Хүрэл (4 х 50м Өврөөр даллах сэлэлт)
Эгнэгт клубын тамирчин Т.Будбилэг 1-мөнгө, 2-хүрэл медаль хүртлээ.
Speed swimming club -ээс 11-н тамирчин оролцож.
Т.Сувд- 2 алт
Д.Марал – 1 Мөнгө
У.Маралгоо – 2 Хүрэл
М.Егүн – 1 хүрэл
Т.Намуун- 1 хүрэл
Б.Төгөлдөр – 1 хүрэл
У.Маргад – 1 хүрэл
Б.Марал – 1 хүрэл
М.Танхилуун 1 хүрэл
Сүхбаатар аймгийн БТСХ-ны усан спорт сургалтын төвийн тамирчид 4н АЛТАН МЕДАЛЬ 3н удаа 6 байранд орсон хувийн амжилтаа сайн ахиулсан амжилтаар дүүрэн тэмцээнээ өндөрлүүллээ.
Сэлэм загас клубын тамирчин Б. Санчирмаа 2-алт, 1-мөнгө, 1-хүрэл
Ц. Нармандах 1-алт, 2- хүрэл
Ц. Энхнасан 1-мөнгө, 2-хүрэл
Д. Нанжинсувд 1-хүрэл