Ямар ч спортын холбооны амин чухал бүтцийн хэсэг нь түүний гишүүд болон гишүүн байгууллага, клубууд байдаг билээ. Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооны дүрмэнд холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн усан спортын клубууд, хувь хүн, хуулийн этгээд Холбооны гишүүн байж болно гэж заасан байдаг билээ. Өдгөө бид 30 гаруй гишүүн байгууллага клубууд, 550 орчим байнга уралдаан тэмцээнд оролцдог гишүүн тамирчидтай болсон байна.