2026 оны Усанд сэлэлтийн Залуучуудын улсын аварга шалгаруулах 4 сарын 09-11-ны өдрүүдэд Эрдэнэт ТӨҮГ-ийн спорт цогцолборын бассейнд зохион байгуулагдана.
Залуучуудын УАШТ-ийг анх удаа 13-14 нас, 15-16 нас, 17-18 насны ангилалаар нийт 23 төрөл зайд зайд зохион байгуулах бөгөөд Эрдэнэт хот үүсэж байгуулагдсны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Энэхүү тэмцээнд гаргасан амжилтыг үндэслэн 2026 оны 9 сард зохион байгуулагдах Азийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тул маш чухал ач холбогдолтой ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн болно гэж бид харж байна.