“Би сэлж сурлаа” үндэсний хөтөлбөр

МУССХ-ны гишүүн “Эс-Эс” клуб аутизм, Даун синдром болон суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан мэргэжлийн багштай усанд сэлэлтийн сургалтыг амжилттай зохион байгуулж байна.
Тус клуб усанд сэлж сурсан хүүхдүүдийнхээ дунд “Би сэлж сурлаа” тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэж байгаа бөгөөд клубын хамт олон болон усанд сэлж сурсан бяцхан тамирчдадаа халуун баяр хүргэж, тэмцээнд нь өндөр амжилт хүсье.