“USA Swimming Speedo Sectional – 2026” АНУ, Индианаполис хотноо, 2026 оны 3-р сарын 26–29 өдрүүдэд зохион байгуулагдсан “USA Swimming Speedo Sectional 2026” усанд сэлэлтийн тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид гайхалтай сайхан амжилтыг гаргалаа.

ОУХМ Э.Эрхэс, 50м Араар даллах сэлэлт, 100м Араар даллах сэлэлт, 50м Өврөөр даллах сэлэл болон 50м Далайн гахай сэлэлтийн төрөлд Монгол улсын 50м бассейны рекорд амжилтыг 6 удаа шинэчлэн тогтоолоо. Мөн тус тэмцээнээс 3 Алт, 2 Мөнгө, 1 Хүрэл медаль хүртсэн байна.

“Сэлэм загас” клубын тамирчин СМ Б. Марал “USA Swimming Speedo Sectional 2026” тэмцээний эхний өдөр 200м Мэлхий сэлэлтийн төрлийн урьдчилсан гараанд 2:45.12 минутын амжилтаар, 100м Мэлхий сэлэлтийн төрөлд 1:15.03 минутын амжилтаар 50 метрийн бассейны Монгол улсын рекордыг мөн шинэчлэн тогтоолоо.Дээрхи 2 тамирчин маань хоёулаа АНУ-ын “SPIRE” академид суралцдаг билээ.
Тамирчдадаа баяр хүргэж улам өндөр амжилт хүсье.