Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа “LEGACY SWIMMING CLUB” нь Усанд сэлэлтийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчдыг өөрийн клубын бассейн болох “King tower sport complex”-д үнэ төлбөргүй бэлтгэл сургуулилтаа хийх боломжийг олголоо.
Энэ нь тамирчдад үзүүлж байгаа санхүүгийн томоохон дэмжлэг бөгөөд Олон улсын тавцанд өндөр өрсөлдөөн үзүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
Энэхүү санаачлагыг гарган ажиллаж байгаа “LEGACY SWIMMING CLUB”-ын хамт олон болон “Токио-2020” Зуны Олимпын наадмын усанд сэлэлтийн тамирчин М.Дэлгэрхүүдээ талархал илэрхийлж, амжилт хүсье.