Хятадын Усан спортын холбоотой хамтран ажиллана

2026 оны 06 сарын 29-нөөс 07 сарын 02-ны өдрүүдэд МҮОХ-ны удирдлагууд болон нэр бүхий спорт холбоодын төлөөлөл БНХАУ-ын Олимпын хороонд ажлын айлчлал хийлээ.
Монголын багийн бүрэлдэхүүн БНХАУ-ын Олимпын хороо, Бээжин хотын Биеийн тамирын их сургууль болон шигшээ багуудын бэлтгэлийн баазад зочиллоо.


Мөн айлчлалын хүрээнд Монголын усан спорт сонирхогчдын холбооны гүйцэтгэх удирдлага БНХАУ-ын усан спортын холбооны Дэд Ерөнхийлөгч Li Jun болон БНХАУ-ын Олимпын хорооны Дэд захирал Jie Shen-тэй гурвалсан уулзалт хийж хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Уулзалтаар Хятадын усан спортын холбоо (China Swimming Association) Монгол улсад Уран сайхны сэлэлт болон Усанд шумбалтын төрлийг хөгжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэх, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх болон бэлтгэлийн бааздаа өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн удахгүй болох Азийн Залчуудын аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадмын үеэр дахин уулзаж хамтын ажиллагааны төлөвлөгөөг илүү нарийвчлан ярилцахаар тогтлоо.