МУССХ-ны Ерөнхийлөгч П.Батсайханд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Монголын Усан Спорт Сонирхогчдын холбоо болон “Шунхлай групп”-ийн Ерөнхийлөгч П.Батсайханд холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг нийт усан спортын хамт олондоо өргөн дэвшүүлье.
Та бүхэн сайхан наадаарай.