2024 оны 02 сарын 02-18-ны өдрүүдэд Катар улсын нийслэл Доха хотод усан спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн усанд сэлэлтийн 4 тамирчин, 2 дасгалжуулагч амжилттай оролцлоо. Тамирчдынхаа амжилтыг дурьдвал:
ОУХМ Б.Энххүслэн 200м өврөөр даллах сэлэлтийн төрөлд өөрийн эзэмшиж байсан рекорд амжилтыг 2:00.22 цагийн амжилтаар шинэчлэн тогтоосон бол 100м өврөөр даллах сэлэлтийн төрөлд 56.88 цагийн амжилттай уралдлаа.
ОУХМ Э. Ариунтамир 100м араар даллах сэлэлтийн төрөлд 1:05.27 цагийн амжилтаар өөрийн эзэмшиж байсан (1:07.61) Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон бол 50м араар даллах сэлэлтийн төрөлд 30.32 цагийн амжилттай уралдлаа.
ОУХМ Б.Энхтамир 200м өврөөр даллах сэлэлтийн төрөлд 1:52.96 цагийн амжилтаар өөрийн эзэмшиж байсан (1.54.38) Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн 100м өврөөр даллах сэлэлтийн төрөлд 51.55 амжилтаар Монгол Улсын Рекорд Амжилтыг шинэчлэн тогтоолоо.
ОУХМ Э.Эрхэс 100м араар даллах сэлэлтийн төрөлд 58.89 цагийн амжилтаар өөрийн эзэмшиж байсан (59.22) Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн 50м араар даллах сэлэлтийн төрөлд өөрийн эзэмшиж байсан амжилтыг эвдэж (26.94) Монгол улсын рекордыг 26.72 цагийн амжилтаар шинэчлэн тогтоосон амжилтыг гаргалаа.
Буухиа 100*4 холимог сэлэлтийн төрөлд
-Ар ОУХМ Э .Ариунтамир
-Мэлхий ОУХМ Э.Эрхэс
-Далайн гахай сэлэлт ОУХМ- Б.Энхтамир
-Өврөөр даллах сэлэлт- ОУХМБ Энххүслэн нар өөрсдийн эзэмшиж байсан 04:10:45 цагийн амжилтыг 4.05.09 болгон Монгол улсын рекордийг 5 секунд ахиулан тогтоосон байна.
Баг тамирчдынхаа дараа дараагийн тэмцээнд нь улам өндөр амжилтыг хүсье.