Азийн Өсвөр үе-Залуучуудын Аварга Шалгаруулах Тэмцээний (11th Asian Age Group Championships) 3 дахь өдөр манай өсвөрийн тамирчид амжилтын буухиагаа амжилттай үргэлжлүүллээ.
Монголын залуучуудын багийн тамирчин ОУХМ Э.Эрхэс 100м араар даллах сэлэлтээр шигшээ гараанд шалгарч 2-р замаар гарч уралдан 7-р байранд орлоо.
Энэхүү шигшээ уралдаанд үзүүлсэн амжилтаар хэдхэн цагийн өмнө урьдчилсан гараанд өөрийн тогтоосон Монгол улсын рекорд амжилтыг 58.45 секунд болгон дахин шинэчлэн тогтоож гайхалтай амжилтыг үзүүлсэн юм.
Азийн Өсвөр үе-Залуучуудын Аварга Шалгаруулах тэмцээн (11th Asian Age Group Championships)-ий 3 дахь өдөр Монголын залуучуудын багийн тамирчин СМ А.Алтаннар 1500м Өврөөр даллах сэлэлтээр шигшээ гараанд шалгарч уралдан 5-р байранд орлоо.
Энэхүү шигшээ уралдаанд үзүүлсэн амжилтаараа Монгол улсын рекорд амжилтыг 18:45.77 минут болгон шинэчлэн тогтоож сайхан амжилтаар бэлэг барьлаа.
Азийн Өсвөр үе-Залуучуудын Аварга Шалгаруулах тэмцээн (11th Asian Age Group Championships)-ий 3 дахь өдөр Монголын залуучуудын багийн тамирчин СМ Э.Энхмэнд 200м Мэлхий сэлэлтээр шигшээ гараанд шалгарч уралдан 2:27.26 минутын амжилтаар 5-р байранд орсон юм.