Сэлэм загас клубын нэрэмжит тэмцээн 2025

Клубуудын цомын тэмцээн (Сэлэм загас клуб)

Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооны гишүүн “Сэлэм загас” клубын нэрэмжит усан сэлэлтийн тэмцээн 2025 оны 06 сарын 13-наас 06 сарын 16-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Биеийн тамир спортын газрын бассейнд зохион байгуулагдана.

  • Тэмцээний мэдээлэл

Тэмцээн: МУССХ-ны гишүүн “Сэлэм загас” клубын нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээн

Эхлэх, дуусах, он, сар, өдөр: 2025.06.13-2025.06.16

Он сар өдөр Гараг Цагийн хуваарь
7-12 нас 13 +  нас
2025.06.13 Баасан 09:00 16:00
2025.06.14 Бямба 09:00 16:00
2025.06.15 Ням 09:00 16:00
2025.06.16 Даваа 09:00 14:00

 

  • Ерөнхий мэдээлэл
  • МУССХ-ны гишүүн “Сэлэм загас” клубын нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээн нь “МУССХ-ны Тэмцээний дүрэм”-ийн дагуу явагдана.
  • Тэмцээнийг ганцаарчилсан төрлөөр зохион байгуулна.
  • Насны ангилал
  • Насны бүлэг : 7 нас, 8 нас, 9 нас, 10 нас, 11 нас, 12 нас, 13 нас, 14 нас, 15 нас, 16 нас, 17 нас, 18 нас, 19 +
  • Насны бүлгийг 2025 оны 12 сарын 31-ний өдрөөр тооцно.
  • Тамирчид зөвхөн өөрийн насны бүлэгт өрсөлдөнө.