“Хангарьд” клубын нэрэмжит тэмцээн

1. ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Тэмцээн: Хангарди спорт клубийн нэрэмжит усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн
Эхлэх, дуусах, он, сар, өдөр: 2026.09.10-2026.09.12

Он сар өдөр Гараг Цагийн хуваарь
Финал Финал
2026.09.10 Пүрэв 09:00 15:00
2026.09.11 Баасан 09:00 15:00
2026.09.12 Бямба 09:00 15:00
2. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
2.1. “Хангарди” спорт клубийн нэрэмжит усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн нь “МУСС-ны Тэмцээний дүрэм”-ийн дагуу явагдана.
2.2. “Хангарди” спорт клубийн нэрэмжит тэмцээнийг МУССХ-ны шүүгчид шүүн явуулна.
2.3. Тэмцээнийг ганцаарчилсан болон буухиа төрлөөр зохион байгуулна. Буухиа уралдааны зай төрөл тус бүрд 1 клубээс 1 буухиа баг оролцох эрхтэй.

3. НАСНЫ АНГИЛАЛ
3.1 Насны бүлэг: 8-9 нас, 10-11нас, 12-13нас, 14-15нас, 16-17нас
3.2 Насны бүлгийг 2026 оны 12 сарын 31-ний өдрөөр тооцно
3.3 Тамирчид зөвхөн өөрийн насны бүлэгт өрсөлдөнө
3.4 Зохион байгуулагчид тамирчны бичиг баримтыг шаардаж, насны бүлгийг баталгаажуулан шалгах эрхтэй бөгөөд зөрчил гарсан тохиолдолд тэмцээнээс хасах арга хэмжээг авч, Ёс зүйн зөвлөлд шилжүүлэн хариуцлага тооцуулна.

Насны бүлэг Төрсөн он
8-9 2018-2017
10-11 2016-2015
12-13 2014-2013
14-15 2012-2011
16-17 2010-2009

4. ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ
4.1. Тэмцээний бүртгэл 2026 оны 08 сарын 21-ний 10:00 цагт нээгдэх бөгөөд 2025 оны 09 сарын 01-ны өдрийн 23:59 цагаас өмнө boldbaatar0828@gmail.com цахим шуудангаар илгээсэн байх шаардлагатай. Мөн багийн тамирчин бүрийн оролцооны 50.000₮-ийг Хаан банкны 520005005217049398 /Б.Цолмон/ дансанд дасгалжуулагч нийлүүлж шилжүүлнэ.