1. ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Тэмцээн: МУССХ-ны “4×4 Усан пологийн улсын аварга шалгаруулах тэмцээн – 2026”
Зорилго: Монгол Улсад усан пологийн 4×4 төрлийг хөгжүүлэх, шинэ тоглогч болон багуудын оролцоог нэмэгдүүлэх, клуб хоорондын өрсөлдөөнийг бий болгох, үндэсний хэмжээний тэмцээний тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
Эхлэх, дуусах он, сар, өдөр: 2026 оны 11 сарын 07-08 өдөр
Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн бассейн
Тоглолтын оноолт/ цагийн хуваарь:
Он, сар, өдөр Гараг Тоглолтын цаг
2026.. [__] [__]
2026.. [__] [__]
2026.. [__] [__]
Оролцож байгаа багийн тооноос хамаарч 2026 оны 11 сарын 06-ны өдөр зохион байгуулагдах Багийн ахлагчдын хурал дээр оноолтыг сугалаагаар зохион байгуулна.
2. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
2.1. МУССХ-ны “4×4 Усан пологийн улсын аварга шалгаруулах тэмцээн – 2026” нь МУССХ-ны 4 х 4 Усан пологийг Тэмцээний дүрэм, энэхүү Удирдамжийн дагуу зохион байгуулагдана.
2.2. Тэмцээн нь 4×4 усан пологийн төрлөөр зохион байгуулагдана.
2.3. Тэмцээнд эрэгтэй багийн төрлөөр зохион байгуулна.
2.4. 4×4 усан пологийн үндсэн онцлог нь нэг баг тоглолтын үед талбайд дөрвөн тоглогчтой байх бөгөөд үүнд 3 талбайн тоглогч, 1 хаалгач орно.
2.5. WP4 форматын дагуу багийн бүрэлдэхүүнд нийт 8 хүртэл тоглогч бүртгүүлж болно.
2.6. Тэмцээнийг оролцох багийн тооноос хамааран хэсгийн болон хасагдах шатны системээр зохион байгуулна.
2.7. Тэмцээний эцсийн тоглолтын систем, хэсгийн хуваарийг техникийн зөвлөгөөнөөр танилцуулж, баталгаажуулна.
3. НАСНЫ ШААРДЛАГА
3.1. Тэмцээнд 14 болон түүнээс дээш насны тоглогч оролцоно.
3.2.Тоглогчийн насыг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцно.
3.3. Зөвхөн дээрх насны шаардлагыг хангасан тоглогч тэмцээнд оролцох эрхтэй.
3.4. Зохион байгуулагчид тоглогчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, паспорт болон бусад холбогдох бичиг баримтыг шаардан насны шаардлагыг баталгаажуулж болно.
3.5. Насны шаардлагыг санаатайгаар буруу мэдээлсэн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тухайн тоглогч болон багийг тэмцээнээс хасаж, МУССХ-ны Ёс зүйн зөвлөлд шилжүүлэн шийдвэрлүүлнэ.
4. ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ
4.1. Дараах шаардлагыг хангасан клуб/баг тэмцээнд оролцох эрхтэй.
Тэмцээний бүртгэлийн хураамж:
Нэг баг – 100,000₮
4.2. Бүртгэлийн хураамжийг өөрийн харьяалагдах клубээр дамжуулан МУССХ-ны дансанд шилжүүлнэ.
4.3. Багийн бүртгэлд дараах мэдээллийг заавал тусгана:
Клубын нэр;
Багийн нэр;
Багийн ахлагч;
Дасгалжуулагч;
Тоглогчдын нэр;
Тоглогчдын төрсөн огноо;
Тоглогчийн малгайн дугаар;
Хаалгачийн мэдээлэл;
Холбогдох утас;
Цахим шуудангийн хаяг.
4.5. Бүртгэлийн маягтыг www.mongoliaaquatics.mn – “Тэмцээний хуваарь” – “4 x 4 Усан поло”-гийн УАШТ- хэсгийн Протокол татах хэсгээс татан авч бөглөнө.
4.6. Бүртгэлийн маягтыг зөвхөн латин үсгээр бөглөж, 2026 оны 10 сарын 31-ний 23:59 цаг]-аас өмнө МУССХ-ны secretariat@mongoliaaquatics.mn цахим шуудангаар ирүүлсэн байна.
4.7. Тэмцээнд оролцогч багуудын эцсийн мэдээллийг тэмцээн эхлэхээс 5 хоногийн өмнө нийтэлнэ.
4.8. Багийн ахлагч нь мэдээлэл нийтлэгдсэний дараа өөрийн багийн тоглогчдын бүртгэлийг нягтлан шалгаж, зохион байгуулагчдын буруутай үйлдлээс шалтгаалсан алдаа байвал нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
4.9. Техникийн зөвлөгөөнд бүх багийн ахлагч оролцох үүрэгтэй.